Тесла ердөө 260 ширхэг Model 3 үйлдвэрлэжээ

2017 оны 10 сарын 04

Тесла компани энэ оны гуравдугаар улиралд 1500 ширхэг Model үйлдвэрлэнэ гэж мэдэгдсэн боловч ердөө 260 ширхгийг үйлдвэрлэжээ.

Энгийн хувилбар нь 35 мянган ам. доллароос эхлэх энэхүү машин нь компанийн цахилгаан автомашиныг нийтийн хэрэглээ болгох зорилгынх нь эхний том алхам юм. Гэвч үйлдвэрлэл удаашралтай байгаа талаар мэдээлэл гарсны дараа компанийн хувьцааны үнэ 1,5 хувиар унажээ.

Тесла үйлдвэрлэл удаашралтай байгаа шалтгаан нь эд анги нийлүүлэлттэй холбоогүй гээд Невада дахь үйлдвэрийн автомат угсралтын машинуудыг ажиллагаанд оруулахад бага зэрэг саатсан гэсэн байна.

Компанийн хувьд энэ оны сүүл гэхэд долоо хоногт 5000 ширхэг Model 3 үйлдвэрлэдэг болох зорилготой ажиллаж байгаа бөгөөд ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47766
0 эможи
keyboard_arrow_up