Facebook царайгаар ТҮГЖЭЭ тайлах технологи туршиж эхэллээ
Facebook компани хэрэглэгчдэд түгжээгээ тайлахдаа царайгаа ашиглах технологийг туршиж эхэлжээ. Гэхдээ хэрэглэгч зөвхөн өөрөө хүссэн тохиолдолд энэхүү горимыг туршилтаар ашиглаж болох аж.
Хэрвээ хэрэглэгч өөрийн хаяг руугаа нэвтэрч чадахгүй байвал царай таних горимыг ашиглах бөгөөд хаягаа дахин сэргээх тохиолдолд хэрэг болно гэж үзжээ.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард компани дүрс бичлэгээс хэрэглэгчийг таних горимыг бүтээхээр ажиллаж байгаа тухай мэдэгдэж байсан билээ.
Түүнчлэн Facebook-ийн царай таних систем гэрэл зургаас тухайн хэрэглэгчийг 97 хувийн нарийвчлалтай таньж чаддаг болсон. Компанийн суралцах чадвартай систем хүнийг үс, биеийн хэлбэр, биеийн хөдөлгөөн зэргээр нь хүртэл таних чадалтай болсон юм.