“Facebook” зар сурталчилгаа нийтлэгчдэд түр хугацааны хязгаарлалт хийнэ
“Facebook” компани зар сурталчилгаа нийтлэгчдэд түр хугацааны хязгаарлалт хийхээ мэдэгдлээ. Тус компани саяхан ОХУ-тай холбогдсон 5000 орчим улс төрийн сурталчилгаа олж илрүүлсэн байна. Үүнтэй холбогдуулж сэжиг бүхий эдгээр зар сурталчилгааг нийтэлсэн хаягуудыг устгаж, зар сурталчилгааны хяналтаа сайжруулахад анхаарна гэсэн тайлбар өгчээ. Хагас их наяд ам.доллараар үнэлэгдэж буй "Facebook"-ийн зар сурталчилгааны системд алдаа гарах үед тус компани энэ алдаа дахин давтагдахгүй гэсэн хариу өгдөг.
Харин одоо алдаа гарах нь олширч, үр дагавар нь томоохон цар хүрээг хамарч эхэлснээс энэ нь эргээд тус компанид сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг шинжээчид онцолсон байна. Технологийн салбарт аюулгүй байдал, хамгаалалтын арга хэмжээ чухалд тооцогддог. Тухайлбал, "Apple" компанийн хувьд гэхэд “iPhone”-ийн татах аппликэйшнүүдийг аюулгүй эсэхийг шалгахын тулд олон сая аппликэйшнүүдийг нарийвчлан судалдаг байна.