Nokia 3310-ийг 3g-г дэмждэгээр үйлдвэрлэжээ

2017 оны 9 сарын 29

Arslan.mn

Монголд төдийгүй дэлхий даяар хамгийн бат бөх гар утас гэгддэг Nokia 3310-ийг өнгөрсөн хоёрдугаар сард шинэчлэн гаргасан нь ихээхэн амжилт олсон юм. 126 сая ширхэг борлуулагдсанаараа Nokia 3310 нь хамгийн өндөр эрэлттэй гар утасны жагсаалтуудын дээгүүрт бичигддэг.

Тэгвэл Nokia-гийн эрхийг эзэмшигч Финляндын HMD компаниас Nokia 3310-ийг бүр сайжруулж, 3G-г дэмждэгээр үйлдвэрлэн худалдаанд гаргахаар болсон байна. Шинэчлэгдсэн Nokia 3310-ийн үнэ 69 евро байх гэнэ.

Nokia 3310-ийг анх 2000 онд үйлдвэрлэн худалдаанд гаргасан юм. Түүний өмнөх загвар Nokia 3210 нь антеннгүй анхны гар утас гэдгээрээ зартай. Харин Nokia 3310 –ийн хувьд маш бат бөх гэдгээрээ дэлхий нийтэд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн загвар юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
47569
1 эможи
keyboard_arrow_up