“iPhone X“-ийн үйлдвэрлэлд саатал учирлаа

2017 оны 9 сарын 29

"iPhone X"-ийн үйлдвэрлэл саатаад байна. "Nikkei" сонины мэдээлснээр нүүрний хэлбэр таних 3D мэдрэгчийн технологийг богино хугацаанд хангалттай тоогоор үйлдвэрлэхэд хүндрэл үүсжээ.

Arslan.mn

Энэхүү мэдрэгчийг "LG Innotek" компани угсарч байгаа юм. Шинэ загварын гол онцлог болох технологийн үйлдвэрлэл нь удааширсантай холбоотойгоор бусад ханган нийлүүлэгчиддээ хандаж анх тохиролцсон хэмжээний 40 хувьтай тэнцэх эд анги нийлүүлэх хүсэлт хүргүүлжээ. Үүнээс өмнө органик гэрэл ялгаруулагч шинэ Oled дэлгэцний нийлүүлэлтийн улмаас "Apple" компани захиалгаа хугацаанд нь хүргэхэд асуудал гарч байсан юм.

Arslan.mn

"iPhone 8", "iPhone X" загварыг танилцуулснаас хойш "Apple"-ийн хувьцааны ханш долоон ам.доллараар буурсан. "iPhone 8"-ийн эрэлт сул байгаагаас гадна "iPhone X"-ийн үнийг өндөр тогтоосон нь хэрэглэгчдээ алдах эрсдэлийг нэмэгдүүлсэн аж. "iPhone X"-ийн үйлдвэрлэл удааширбал ирэх хоёр улирлын борлуулалтад нөлөөлөх аюултай гэж шинжээчид дүгнэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
47557
1 эможи
keyboard_arrow_up