БНХАУ цахилгаан хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлийг өсгөхөд онцгой анхаарч байна
2017 оны 9 сарын 29
БНХАУ-ын Засгийн газар 2019 оноос эхлэн цахилгаан хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлийн доод хэмжээг тогтоохоор болжээ. Энэ шийдвэр нь түлшээр ажилладаг автомашины хэрэглээг бууруулах чиглэлд анхаарч байгаатай холбоотой юм.
Автомашин үйлдвэрлэгчид 2019 он гэхэд цахилгаан автомашины эзлэх хувь хэмжээг дор хаяж 10 хувьд хүргэх ёстой гэж Хятадын үйлдвэрлэл, мэдээлэл технологийн яам мэдэгджээ.
Улмаар 30 мянга болон түүнээс дээш тооны автомашин үйлдвэрлэдэг эсвэл импортолдог байгууллагуудад үйлдвэрлэлийн хэмжээг 2020 он гэхэд 12 хувьд хүргэн нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Харин шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд торгууль ногдуулах аж. Хятадын хувьд, хүлэмжийн хийн ялгаруулалт болон агаарын бохирдлыг бууруулах бодлого баримталж байгаа юм. Тус улсын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого Их Британи болон Францтай нэг чиглэлд явж байна гэж олон улсын ажиглагчид үзжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47556
0 эможи