Apple ба Google дэлхийн брэндүүд лидер хэвээр байна
Apple, Google, Microsoft гурав “Interbrand” корпорацийн гаргасан энэ оны дэлхийн шилдэг 100 брэндүүдийн дунд эхний гурван байрыг эзэлжээ.Apple ба Google тав дахь жилдээ тэргүүлж, харин Microsoft-ын хувьд Coca-Cola компанийг гурав дугаар байраас шахсан байна. Apple брэнд 184,15 тэрбум доллараар үнэлэгдэн жилдээ гурван хувиар хөрөнгөө нэмжээ. Google-ийн үнэлгээ 6 хувиар нэмэгдэн 141,7 тэрбум гэж үнэлэгдсэн аж. Microsoft өнгөрсөн оныхоос 10 хувиар ихсэн 80 тэрбумаар үнэлэгджээ.
Coca-Cola үнэлгээгээ жилд таван хувиа алдан нэг шатаар бууж, 69,3 тэрбум долларын хэмжээнд очжээ. Түүний дараа Amazon (64,8 тэрбум доллар), Samsung (56,2 тэрбум), Toyota (50,3 тэрбум) бичигдлээ. Анх удаа эхний аравт Facebook (48,2 тэрбум) орсон ба жилийн дотор брэндийн үнэлгээ нь 48 хувиар нэмэгджээ. Ес ба аравт Mercedes-Benz (47,8 тэрбум доллар) мөн IBM (46,8 тэрбум) нэрлэгджээ. Google, Apple, Microsoft, Amazon, Facebook тав нь Британийн Kantar Millward Brown компанийн үнэлгээний өөр нэг жагсаалтад эхний аравт нь орсон байна.