“Toyota Motor“ автомашины хосолмол хөдөлгүүрийг анх удаа АНУ-д үйлдвэрлэнэ
2017 оны 9 сарын 27
"Toyota Motor" корпораци автомашины хосолмол хөдөлгүүр, хурдны хайрцгийг АНУ-д анх удаа үйлдвэрлэхээр боллоо.
Нийт 373.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хүрээнд Кентакки, Баруун Виржиниа, Миссури, Теннесси мужийн үйлдвэрүүддээ хосолмол хөдөлгүүр үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна архитекторын зардал хэмнэсэн, шинэ шийдэл хэрэгжүүлэхийг зорьж буй Хантсвилл, Алабама дахь үйлдвэрүүддээ хөрөнгө оруулахаар төлөвлөөд байгаа юм. Мягмар гарагт танилцуулсан хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь ирэх таван жилийн хугацаанд АНУ-ын үйлдвэрүүдэд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэсэн зорилтын нэг хэсэг гэж "Toyota Motor" мэдэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47504
0 эможи