Твиттер тэмдэгтээ 280 болгон нэмэгдүүлнэ

2017 оны 9 сарын 27

Image result for твиттер

11 жилийн түүхэндээ Твиттер олон нийтийн сүлжээ анх удаа нэг жиргээнд ашигладаг тэмдэгтийн дээд хязгаарыг 140-өөс 280 болгох гэж байгаагаа зарлалаа

Ингэхдээ Япон, Солонгос, Хятад хэлнээс бусад бүх хэлэнд нэвтрүүлэх гэнэ. Одоогоор цөөн тооны хэрэглэгчдийн хүрээнд туршиж байгаа ажээ. Туршилт дууссаны дараа нийт хэрэглэгчдэд нэвтрүүлэх гэнэ. Ингэснээр уг сүлжээний хэрэглэгчид үзэл бодлоо илүү дэлгэрэнгүй хүргэх боломжтой болно. Твиттер компанийн судалснаар Англи хэлээр ашигладаг хэрэглэгчдийн жиргээний 9 хувь нь тэмдэгтийн хязгаарыг хэтрүүлдэг бол Япон хэлтэй хэрэглэгчид 0.4 хувь хэтрүүлдэг гэнэ. Энэ нь нэг тэмдэгтэд илүү их утга санаа багтаадаг бичиг үсгийн хэлбэртэй нь холбоотой.

Твиттер компани нэгж жиргээн дэх мэдээллийн багтаамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авсаар байгаа. Тухайлбал өнгөрсөн жил тэд жиргээнд орсон зураг, холбоос, хэрэглэгчийн нэр зэргийг тэмдэгтийн тооноос хороохгүй байх өөрчлөлт хийсэн юм.

Тус компанийн гүйцэтгэх захирал Жэк Дорси өчигдөр энэ тухай бичихдээ 140 тэмдэгтийн хязгаар нь гар утасны SMS үйлчилгээний 160 тэмдэгтийн хязгаараас санаа авсан санамсаргүй сонголт байсан гэжээ.

 Follow

jack @jack

This is a small change, but a big move for us. 140 was an arbitrary choice based on the 160 character SMS limit. Proud of how thoughtful the team has been in solving a real problem people have when trying to tweet. And at the same time maintaining our brevity, speed, and essence! https://twitter.com/twitter/status/912783930431905797 …

Twitter Ads info and privacy

Эх сурвалж: Techinsider

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47465
0 эможи
keyboard_arrow_up