Facebook Messenger алдаа заагаад байна уу?
Apple компани энэ долоо хоногт үйлдлийн системээ шинэчилж, iPhone 5S болон түүнээс хойшхи загвар хэрэглэдэг хүмүүс iOS 11 үйлдлийн системийг суулгаж эхэлсэн. Гэвч зарим хэрэглэгчдийн Facebook Messenger аппликейшн алдаа зааж гараад байгаа тухай зарим хэрэглэгчид бичих болжээ. Хэрвээ таны Messenger мөн дөнгөж ороод, удалгүй харлаж ажиллахгүй байвал устгаад, дахиж суулгаарай.
Доорх бичлэгт хэрхэн устгаж, хэрхэн буцааж суулгах тухай харуулжээ.
Хэрвээ болохгүй байвал бүгдийг нь устгаад дахин суулгаж үзэх нь хамгийн эхний бөгөөд найдвартай арга юм. Хэдийгээр Facebook-ийн аппликейшн тэр бүр ингэж алдаа гаргаад байдаггүй ч өмнө нь зарим нэгэн хэрэглэгчдэд ийм асуудал үүсэж байсан тохиолдол бий. Түүнчлэн iOS системийн шинэ хувилбар дөнгөж гараад удаагүй байгаа учир системтэй холбоотой байж ч магадгүй.