Гар утасны дэлгэцийн хөх гэрэл таны биед ямар нөлөө үзүүлдэг вэ?
2017 оны 9 сарын 19
Ер нь шөнө утсаа ширтэнэ гэдэг бол буруу зүйл л дээ. Ухаалаг утасны дэлгэц өдрийн хурц гэрэлд тод харагдахаар бүтээгдсэн байдаг. Тиймээс шөнө утасныхаа дэлгэцийг ширтсэнээр тархи хурц гэрлийг нарны гэрэлтэй андуурдаг гэнэ.
Энэ нь melatonin хэмээх нойр хүргэдэг хормоныг бий болгохыг нь зогсоодог юм байна. Ингэснээр гар утасны дэлгэцийн гэрэл нойрны хэм алдагдуулж, нойргүйтлийг бий болгогч гол хүчин зүйл болдог байна. Мэдээж нойргүйтэл нь эрүүл мэндийн маш сөрөг нөлөөтэй.
Харин та iPhone хэрэглэдэг бол хамгийн сүүлийн iOS 9.3 шинэчлэл хийснээр Night Shift буюу шөнийн дэлгэцийн тохиргоог хийх боломжтой болсон. Энэ тохиргоо нь дэлгэцийн хурц хөх гэрлийг бууруулах тохиргоо юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47211
0 эможи