“Mercedes” –ийн шинэ загварыг танилцуулав

2017 оны 9 сарын 19

Герман улсаас жил бүр зохион байгуулдаг Франкфуртын авто машины үеэр “Mersedes-Benz” компани “AMG Project ONE” хайпер автомашиныг олон нийтэд танилцууллаа. “Хоёр суудалтай супер автомашин” хэмээн шинжээчид үнэлж буй уг машин нь уралдааны замын Formula 1 хайбрид технологийг энгийн зам руу шилжүүлэн авчирч буйгаараа онцлог болжээ.

Өөрөөр хэлбэл, энэ загварыг худалдан авсан хүн F1 уралдааны автомашиныг бүрэн эрхтэйгээр өдөр тутамдаа жолоодно гэсэн үг. Уг автомашин 1.6 литрийн багтаамжтай V6 хөдөлгүүртэй бөгөөд бензин болон цахилгаан эрчим хүчээр хослон ажиллах боломжтой 1000 гаруй морины хүчин чадалтай мотортой гэнэ. Автомашиныг 2.5 сая фунтээр худалдаанд гаргах юм байна.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47189
0 эможи
keyboard_arrow_up