“NOTE 8”-ыг урьдчилан захиалсан хүмүүсийн тоо 850 мянгад хүрчээ

2017 оны 9 сарын 15

Ухаалаг гар утас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Өмнөд Солонгосын “Самсунг Электроникс” корпорацийн ээлжит шинэ бүтээгдэхүүн болох “Note  8”-ыг урьдчилан захиалсан хүмүүсийн тоо 850 мянгад хүрээд байна.

Arslan.mn
Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр мэдэгдэл хийхдээ “Манай компани гурван салбараараа болон онлайнаар найм хоногийн өмнөөс урьдчилсан захиалга авч эхэлсэн. “ Note 8”-ыг одоогоор 850 мянган хүн захиалаад байна” гэж мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжилжээ.

Arslan.mn

Тус компани эл шинэ бүтээгдэхүүнээ энэ сарын 21-нд албан ёсоор танилцуулах аж.

“Note 8”-ыг урьдчилан захиалсан 850 мянган хүний 65 хувь нь 64 ГБ, 35 хувь нь 256 ГБ багтаамжтайг нь сонгосон байна. Үнийн хувьд 64 ГБ нь 1.09 сая вон буюу 962 ам.доллар бол 256 ГБ нь 1.25 сая вон гэнэ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47055
0 эможи
keyboard_arrow_up