2020 оноос хойш “Jaguar”-ын бүх шинэ загварууд гибрид эсвэл цахилгаан байх болно
“Jaguar Land Rover” компанийн 2020 оноос хойш үйлдвэрлэх шинэ загварын автомашинууд нь бүгд нэг бол цахилгаан машин, нэг бол гибрид хөдөлгүүртэй машин байх болно гэж тус компаниас гаргасан мэдэгдэлд дурджээ. Тус компанийн үйлдвэрлэсэн анхны цахилгаан автомашин болох “Jaguar I-Pace” 2018 онд худалдаанд гарах гэж байгаа юм.
JLR-ийн гүйцэтгэх захирал Ральф Спет цахилгаан машин болон гибрид хөдөлгүүртэй машин үйлдвэрлэж эхлэх шийдвэр нь худалдан авагчдад илүү өргөн сонголтыг бий болгоно гэж үзэж байгаа юм.
Мөн “Jaguar Land Rover” компани 1968 онд үйлдвэрлэсэн “E-type Zero” сонгодог родстерын цахилгаан хувилбарыг бүтээсэн тухайгаа мэдээлсэн юм. Гэхдээ энэ хувилбар нь зөвхөн үзэсгэлэнд зориулсан хувилбар тул худалдаанд гарахгүй аж.
“Jaguar” компани дуу хоолойны тусламжтайгаар жолооддог “Future-Type” гэдэг концепт-кар бүтээсэн ба уг машин нь хиймэл оюун ухаан бүхий “Sayer” гэдэг авагддаг жолооны хүрдтэй байх аж. “Энэ машинд та зүгээр нэг суугаад явахаас гадна тэр таны үнэнч анд чинь байх болно” гэж тус компанийн хэвлэлийн мэдээнд онцлон дурдсан байна.