“WhatApp”-ын зарим функцүүдийг төлбөртэй болгоно
Бизнес эрхлэгчдийн зүгээс үйлчлүүлэгчидтэйгээ харилцахад зориулсан “WhatsApp Business”-ийн хавсралтуудын шинэ функцүүдийг төлбөртэй болгоно гэдгээ “Facebook Ink” корпораци мэдэгдлээ. Энэ тухай “The Wall Street Journal” сэтгүүлд бичсэн байна.
“Компаниуд руу мэдээлэл явуулж, хүссэн хариугаа хүлээн авах боломжийг бид хэрэглэгчдэд олгохыг хүсч байна. Цаашдаа бид үүний төлөө бизнес эрхлэгчдээс мөнгө авдаг болох гэж байгаа” гэж WhatsApp-ын үйл ажиллагаа эрхэлсэн захирал Мэтт Айдем мэдэгджээ.
“WhatsApp Business” хавсралтыг жижиг компаниудад зориулан бүтээсэн байна. Уг хавсралтыг мөн томоохон корпорацууд тусгай хэрэгсэл болгон ашигласнаар “WhatsApp”-ын үндсэн хавсралтад шууд холбогдох боломжтой ажээ. Одоогийн байдлаар, уг үйлчилгээг Бразил, Европ, Энэтхэг, Индонез улсуудад туршиж байгаа аж. “WhatsApp Business”-ийг Голландын KLM Royal Dutch Airlines компани үйл ажиллагаандаа ашиглаж байгаа ажээ.
Дашрамд дурдахад, “Facebook” компани “WhatsApp”-ыг авахын тулд 2014 онд 22 тэрбум доллар төлсөн ба одоогийн байдлаар нэг ч цент олоогүй бол харин тус компанид харьяалагддаг “Facebook Messenger” салбар нь зар сурталчилгаагаа ашиг орлого авчирч байгаа юм.