Android-д зориулсан баяжуулсан дүрслэлийн камер

2017 оны 8 сарын 31

Эрэлт ихтэй хэрэглээний программын зах зээлд Apple, Facebook-тэй өрсөлдөж буй Google компани android ухаалаг утсанд зориулагдсан Augmented-Reality (AR) буюу баяжуулсан дүрслэлийн камерын шинэ загвар сонирхууллаа.

ARCore камер нь бодит ертөнцөд уялдуулсан дижитал дүр, дүрс бүхий тоглоом, аппликейшн хөгжүүлдэг программ хангамж хөгжүүлэгчдэд туслагч болж  чадна.

ARCore нь тодорхой загварын утсанд ажилладаг ч гэлээ, нэн шинэ үеийн цөөн гар утсанд байдаг зарим техник хангамж шаарддаггүй сайн талтай. Ийм ч учраас тусгай сенсор төхөөрөмж, камерын технологийн тусламжтай ажилладаг Tango хэмээх Google-ийн өмнөх үеийн AR төслөөс давуу болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46522
0 эможи
keyboard_arrow_up