“IPhone 8” гар утасны нээлтийн тов гарлаа
“Apple” компани “Iphone 8” загварын гар утасныхаа нээлтийг есдүгээр сарын 12-ны даваа гарагт хийхээр товложээ.
Албан ёсны урилга тараагдаж эхлээгүй байгаа бөгөөд нээлтээ хийхдээ гурван төрлийн шинэ загварын гар утас танилцуулах аж. Шинэ загваруудын нэг нь гар утасны зах зээлд шинэ үеийг авч ирэх бөгөөд OLED дэлгэцтэй, урд талын нүүр бүтнээрээ дэлгэц байхаар бүтээгдсэн аж. Тус загварын үнийн талаар олон таамаг байгаа ч өнгөрсөн долоо хоногт “The New York Times”-д 999 ам.доллараар зарагдана хэмээн бичсэн байна.
Нээлтийн үеэр танилцуулах өөр хоёр загвар нь “IPhone 7” болон “IPhone 7 Plus”-тай төстэй байх бөгөөд чанга яригч нь "HomePod" дуугаралттай байх аж.
Шинжээчид “Apple” компанийн энэ намар танилцуулах шинэ загварын “Apple watch” цагийг “IPhone” болон “Apple TV”-тэй холбох шаардлагагүй, дэлгэц нь 4К нягтралтай бүтээгдэнэ гэж үзэж байгаа аж.
“Apple” компаний гол бүтээгдэхүүн болох “IPhone” загварын гар утасны борлуулалт сүүлийн хоёр жил муудсан учир энэ удаагийн танилцуулах бүтээгдэхүүнийг эрэлт ихтэй байж эргэлтийг сайжруулна гэж тус компанийн зүгээс үзэж байгаа аж.