Apple компанийн ажилтан iPhone-ын туршилтын эх загварыг бааранд гээжээ

2017 оны 8 сарын 29

Аpple компанийн ажилтан iPhone-ын туршилтын эх загварыг Сан Францискогийн нэгэн бааранд зугаацаж яваад гээсэн талаар CNET News сонин мэдээллээ.

Хэрэг өнгөрсөн долдугаар сарын сүүлээр Cava 22 лоунж кафед гарсан юм байна. Компанийн аюулгүйн алба шуурхай эрэн сурвалжилсны эцэст баарнаас холгүй оршин суудаг залуу эрийг баривчлан саатуулсан байна. Залуу загвар алга болдог өдөр тэр бааранд байснаа хүлээсэн ч загварын талаар юу ч мэдэхгүй гэж гүрийсээр байгаа аж. Компанийн зүгээс түүнд мөнгө санал болгож шүүхэд өгөхгүй гэж амалсан ч мэдэхгүй гэсэн үгээ хэлсээр байгаа ажээ. iPhone-ын шинэ загварыг уг нь энэ намар худалдаанд гаргахаар төлөвлөж байсан юм.

Apple компанийн хувьд энэ нь шинэ загварын эх хувиа алга болгосон анхны тохиолдол биш юм. 2010 оны гуравдугаар сард ажилтан Грей Пауэлл iPhone 4-ийн эх загварыг хаясан ч Брайан Хоган гэгч оюутан залуу олж байсан юм. Б.Хоган эх загварыг Gizmodo компанид 5000 ам.доллараар худалдсан аж. Дараа нь асуудал үүсч шүүх цагдаадаа тулахад Сан Маттео дүүргийн шүүх Gizmodo бус, Б.Хоган болооод түүний танил Сейж Уолловер нарт бурууг тохож байжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46457
0 эможи
keyboard_arrow_up