“Samsung”-ийн "Bixby" 200 улсын зах зээлд нэвтэрлээ
2017 оны 8 сарын 24
“Samsung”-ийн дуут удирдлагын дижитал төхөөрөмж "Bixby" өнөөдрөөс эхэлж 200 улсын зах зээлд гарч эхэллээ. “Apple”-ийн "Siri", Google-ийн "Assistant"-тай төстэй энэхүү систем нь “Android” дээр ажилладаг, “Samsung”-ийн гар утаснуудад суурилагдсан ажээ.
"Bixby" систем нь англи болон солонгос хэл дээр ажиллана. Тус систем өнгөрсөн дөрөвдүгээр сард гарах товтой байсан ч дуут систем команд танихгүй, алдаа зааснаас хугацаандаа гарч чадаагүй гэж эх сурвалж мэдээлжээ. Харин энэ талаар "Samsung" компани ямар нэг тайлбар өгөөгүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
46291
0 эможи