Супер компьютер өвчний оношийг зөв, хурдан тогтооно
Хятадын эрдэмтэд хүмүүний нэлээд олон өвчнийг маш оновчтой оношилдог системийг боловсруулжээ.Хиймэл оюун ухаан тухайн өвчтөний өвчний шинж тэмдгүүдэд дүн шинжилгээ хийдэг аж. Улмаар оношийг тодорхойлон, эмчилгээний хамгийн үр дүнтэй аргыг санал болгоно. Хиймэл оюун ухааны тогтоосон онош ердийн оношилгооны аргуудаас 20 хувиар давж гарна. Супер компьютер өвчтөнүүдийн шинж тэмдгүүдэд дүгнэлт хийгээд оношийг шууд тогтоох аж. Дараа нь эмч оношийг нотлох ёстой.
Энэ систем ердөө 4,8 секундын дотор 100 хүний оношийг 98 хувийн нарийвчлалтайгаар тогтоох чадвартай гэдэг нь нотлогджээ. Компьютер мөн эмчилгээний хамгийн зөв аргыг санал болгоно. Энэ төхөөрөмж өвчний олон арван сая түүхийг өөртөө агуулдаг. Ингэх бүртээ тус систем туршлага хуримтлуулж, өөрөө бие даан хөгждөг аж. Хоёр долоо хоног тутамд программ шинээр нэг өвчнийг оношилж сурдаг байна.