599 еврогийн үнэтэй "Nokia 8" ирэх сард худалдаанд гарна
Финландын "HMD Global OY" компани "Samsung Electronics" болон "Apple"-тай өрсөлдөхүйц "Nokia" брэндийн шинэ загварын ухаалаг утсыг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ. Компанийн мэдэгдсэнээр, “Nokia 8” хэмээх шинэ загварын гар утас нь ирэх есдүгээр сараас 599 еврогийн үнээр худалдаанд гарах хүлээлттэй байна.
Шинэ загварын хувьд урд талын "Selfie" камер болон үндсэн камер зэрэг ажиллах боломжтой бөгөөд хоёр камерын дүрслэлийг нэгэн зэрэг хянах боломжтой гэдгээрээ онцлогтой ажээ.
“HMD” компани нь “Nokia” брэндийн нэрээр гар утас үйлдвэрлэх онцгой эрхийг 2016 онд авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мөн 2000 онд анх худалдаанд гарсан “Nokia”-ийн “3310” загварын гар утсыг шинэчилж, илүү хямд ухаалаг гар утсыг зах зээлд нийлүүлэхэд гол анхаарлаа хандуулж байгаа юм. Энэ хүрээд компани өнгөрсөн хоёрдугаар сард “Nokia 3” болон “Nokia 5” хэмээх ухаалаг гар утаснуудыг танилцуулжээ.