Hyundai: Нэг цэнэглэлтээр 500 км туулах чадвартай цахилгаан автомашин үйлдвэрлэнэ
БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Hyundai” компани цахилгаан автомашины зах зээлд нэвтэрч, нэг цэнэглэлтээр 500 км туулах чадвартай цахилгаан автомашин үйлдвэрлэнэ гэж мэдэгдлээ. “Hyundai” компани байгаль орчинд ээлтэй үндсэн стратегиа баримтлахын тулд гурван үйлдэлт хосолмол тээврийн хэрэгсэл санал болгохоор зэхэж байгаа юм. Шинэ загвар цэнэг хураагуурын найман нөөцтэй байхаас гадна бүрэн цахилгаан болон түлшнээс цахилгаан үүсгүүр бий болгох технологитой байхаар төлөвлөжээ. Ингэснээр цахилгаан автомашины нэг цэнэглэлтээр туулах зам их нэмэгдэнэ гэж үзсэн байна. “Bernstein” судалгааны газрын үзэж байгаагаар, 2021 онд зах зээлд нэвтрэх “Hyundai”-ийн загварууд өрсөлдөх чадвар өндөр байх магадлалтай. Гэхдээ хамгийн том өрсөлдөгч “Tesla” энэ зах зээлд тэргүүлэх хүлээлттэй байгаа юм. Түүнчлэн олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, 2017 онд бүртгэгдсэн цахилгаан автомашины тоо 2016 оныхоос 750 мянгаар нэмэгдсэн байна.