2017 онд гарах iPhone утасгүй цэнэглэгчтэй болно

2017 оны 8 сарын 17

Ирэх 2017 онд худалдаанд гарах iPhone загвар утасгүй цэнэглэгчтэй байх талаар KGI - ийн шинжээч Мин ЧИ Куо мэдээлэл гаргасан байна. iPhone загвар худалдаанд гарсны 10 жилийн ой дээрээ энэ мэт шинэчлэл хийх нь шинэ гарах загварт илүү нөлөөтэй байх юм. Учир нь Сүүлийн 2 жилд гарсан загварууд өөр хоорондоо ижил төстэй шинэчлэлтүүд болохоор 10 жилийн ойд гарах загвар дээр хэрэглэгч нар ихээхэн итгэл хүлээлгээд байгаа юм. Мин Чи Куо хэлэхдээ "2017 онд гарах iPhone загварууд утасгүй цэнэглэгчтэй болох бөгөөд Тайванд байрших Pegatron компани нийлүүлэх төлөвтэй байж магадгүй" хэмээн мэдэгдсэн юм.

Түүнчлэн зөвхөн тус 2 загвар гараад ч зогсохгүй хосолсон камер болон OLED дэлгэцтэй шинэ утас худалдаанд гарч магадгүй гэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46073
0 эможи
keyboard_arrow_up