"The Appassionato" тансаг зэрэглэлийн гар утсаа танилцууллаа

2017 оны 8 сарын 08

Ухаалаг гар утасны зах зээлд өрсөлдөөнтэй энэ үед "Turing Robotic Industries" компани "Sir Alan" дижитал туслах дээр суурилсан консьерж үйлчилгээ үзүүлдэг ухаалаг гар утсыг танилцууллаа. Өөрөөр хэлбэл нэг мянга 600 ам.долларын үнэтэй энэхүү гар утсаар хэрэглэгчид байршлынхаа дагуу лавлагаа, тусламжийн үйлчилгээ авахаас гадна ресторан, аяллын захиалга, тоглолтын тасалбар худалдаж авах боломжтой гэсэн үг юм.

АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод төвтэй "Turing Robotic Industries" компани "The Appassionato" хэмээх энэхүү гар утсаа "Nokia"-ийг өмнө нь үйлдвэрлэдэг байсан Финландын үйлдвэрт үйлдвэрлэсэн байна. Шингэн металлаар хийсэн, 5.5 инчийн "Oled" дэлгэцтэй тус гар утас "Android" системээр ажилладаг аж. Мөн ар талын хэсгийг шувууны өд дууриалган хийсэн тул орчны гэрэлтүүлгээс шалтгаалж өнгөө хувиргах чадвартай гэдгээрээ онцлог болжээ. "Turing Robotic Industries" компани тансаг зэрэглэлийн ухаалаг гар утасны салбарт хөл тавиад удаагүй байгаа юм. "Appassionato" гар утсыг зах зээлд нэг сая ширхэгийг худалдах зорилт тавиад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45748
0 эможи
keyboard_arrow_up