iPhone-ы худалдаа 1,6%-иар, ашиг нь 7,2%-иар тус тус өсчээ
“Apple” корпораци 2007 оноос хойш 1,2 тэрбум смартфоныг худалдлаа гэж Тим Кук мэдэгдлээ. Гэтэл худалдагдсан iPhone зөвхөн 2016 онд л тэрбумын босгыг алхжээ.
Энэ нь Apple 2017 онд 200 сая орчим iOS удирдлагатай ухаалаг утсыг худалджээ гэсэн үг. Гуравдугаар улиралд тэд 41 сая төхөөрөмжийг худалдаад байна.
iPhone ухаалаг утасны худалдааны үр дүн нь сэтгэгдэл төрүүлэхээр байлаа. Шугамын шинэ девайсууд хамгийн өндөр эрэлттэй байлаа. iPhone 7 хамгийн алдартай iPhone болсон ба, iPhone 7 Plus-ын худалдаа өнгөрсөн оны мөн үеэр худалдагдсан iPhone 6s Plus харьцуулахад эрс нэмэгдлээ гэж Тим Кук хэлэв.
Сануулахад, Apple-ийн санхүүгийн тайланд iPhone-ы худалдаа 1,6%-иар, ашиг нь 7,2%-иар тус тус өссөн үзүүлэлттэй гарсан юм.