"Facebook" шинэ бүтээгдэхүүнээ ирэх хавар танилцуулна

2017 оны 8 сарын 03

"Facebook" компани "Home page" дээрээ видео чат хийдэг функц нэмэхээр ажиллаж байна. Тус компанийн "Building 8 Lab" туршилтын багийнхан анхныхаа томоохон техник хангамжийн бүтээгдэхүүн гаргахаар зэхэж байгаа нь энэ ажээ.

"Facebook"-ийн хувьд, зөөврийн компьютерийн хэмжээтэй Touchscreen бүхий цоо шинэ бүтээгдэхүүнээ гаргана. Энэ төхөөрөмж ирэх хавраас хэрэглэгчдэд хүрнэ гэж эх сурвалж мэдээллээ. Том дэлгэц, ухаалаг камерийн технологид суурилсан энэхүү төхөөрөмж хэрэглэгчдийн харилцах орон зайг улам ойртуулах ач холбогдолтой. Хэдий Prototype буюу анхны хувилбар нь ч гэсэн туршилтын ажил эхэлснийг эх сурвалж онцолжээ. Үүнээс гадна "Facebook" компани "Amazon"-ийн "Echo", "Google"-ийн "Home" төхөөрөмжтэй өрсөлдөхүйц ухаалаг өсгөгч шинээр танилцуулахаар зэхэж байна. Энэ хүрээнд "Apple"-ийн чадварлаг, туршлагатай ажилчдыг эгнээндээ нэгтгэж буйг эх сурвалж мөн мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45610
0 эможи
keyboard_arrow_up