АНУ-ын Харилцаа холбооны газраас Apple компанид 5G сүлжээ турших зөвшөөрлийг олголоо. Өнөөдрийн байдлаар Америкийн үүрэн холбооны Sprint, T-Mobile, AT&T, Verizon зэрэг компаниуд 2019-2020 оны хооронд шинэ сүлжээ хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Facebook, Google, Samsung компаниуд энэ технологийг туршаад эхэлчихсэн. Хожимдож эхэлсэн ч гэсэн Apple 2018 оны наймдугаар сарыг хүртэл туршилт хийх эрхтэй болжээ.
Утасгүй сүлжээний тавдугаар үеийн технологи буюу 5G сүлжээ нь үндсэндээ бага давтамжаар, илүү өндөр хурдаар, их хэмжээний мэдээлэл дамжуулна. Тодруулбал 20Gbps хурдтай, 1ms алдагдалтай сүлжээг компаниуд нэвтрүүлэхээр зорьжээ.
2016 оны байдлаар дэлхий даяар 6,4 тэрбум төхөөрөмж утасгүй сүлжээнд холбогдсон гэсэн тооцоо гарсан юм. 2020 он гэхэд энэ тоо 20,8 тэрбумд хүрнэ гэж Гартнер компани тооцоолжээ.
Энэ нь бидний ашигладаг төхөөрөмжийн тоо их хэмжээгээр нэмэгдэх бөгөөд тэдгээрийг хооронд нь холбох, мэдээлэл дамжуулахад илүү өндөр хурд шаардлагатай гэсэн үг. Ингээд үр дүнд нь 5G сүлжээг хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарна.
Амьдралд ойр жишээ гэвэл “Бөгжний эзэн” киноны бүтэн ангийг та 5G сүлжээгээр хэдхэн секундэд татах юм.