"Google”-ийн ашигтай аппуудыг ашиглах заавар
“Гүүгл” хайлтын систем зөвхөн мэдээлэл эрэхэд зориулагдаагүй. Энд түгээмэл хэрэглээ болж чадаагүй ч, амьдралд хэрэгтэй цөөгүй аппликэйшн байдаг.
“Google image” Тухайн зурагтай ижил, төстэй зураг байгаа, эсэхийг олж мэдэх боломжтой. Хайлтын цонхны хажууд байх зургийн аппаратны дүрс дээр дарж зургаа оруулна. Ингэснээр хамгийн төстэй зургуудыг харахаас гадна байрлаж буй цахим хуудсыг нь мэдэж авна.
“Google Keep” ” Ухаалаг гар утсанд байдаг “not”-тэй төстэй энэ цэсийг ашиглан тэмдэглэл хөтлөж болно
“Timer” Хайлтын цонхон дээр сэрүүлэг тавих минутын тоог уг аппликэйшний нэртэй хамт бичээрэй
“Think with good” Шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн туршилт, нээлтийн талаарх мэдээллийг энэ аппликэйшнээс аваарай.
“Google trends” Хайлтын системд хамгийн их эрэлттэй байгаа сэдэвийн жагсаалтыш эндээс үзэх боломжтой. Ингэснээр олон цахим хуудаст нэвтэрч цагаа алдах хэрэггүй.