Онгоцны I зэрэглэлийн суудлын "ШИНЭ ҮЕ"
Онгоцны суудал үйлдвэрлэлээр тэргүүлэгч "B/E Aerospace" компани I зэрэглэлийн суудлын “шинэ үе”-ийг танилцууллаа. Энэ суудал нь зорчигчийн хувийн орон зай, тав тухыг дээд зэргээр хангах ба хоёр метр гаруй урттай байх аж. Хамгийн гол давуу тал нь зорчигч ухаалаг гар утас болон таблет ашиглан бүхнийг удирдах боломжтой. Үүнд суудлын байрлал, гэрлийн тохиргооноос гадна хоол унд, уух зүйлсээ хялбархан захиалах боломжийг олгох юм. Үүнээс гадна шинэ үеийн I зэрэглэлийн суудалд 24 инчийн, 4к хэт өндөр нягтаршил бүхий дэлгэц байрлуулсан байна. Үүнийг зорчигч өөрийн ухаалаг гар утас болон суудалд байрлуулсан таблеттай холбон дуртай зүйлээ үзэх боломжтой. Суудлыг бүтээхэд загварын тал дээр "Teague" болон "Formation Design" компаниудтай хамтарсан байна. Харин технологийн шийдлийг "Panasonic" компанитай хамтран бүтээжээ. Энэхүү шинэ суудлыг 2019 оноос эхлэн авиа компаниуд ашиглаж эхлэх юм байна.
bloomberegtv.mn