“Apple”-ийн шинэ бүтээгдэхүүн "Homepod"

2017 оны 6 сарын 06

“Apple” компани дуут командаар ажилладаг "Homepod" хэмээх өсгөгчийг танилцууллаа. Ингэснээр тус компани гэр ахуйн ухаалаг өсөгчийн зах зээлд тэргүүлж буй “Amazon”-ийн "Echo", “Google”-ийн "Home" брэндийн бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөж шинэ зах зээлд хөл тавьж байгаа юм. Шинэ бүтээгдэхүүн нь хэлбэр дизайны хувьд зах зээл дэх бусад бүтээгдэхүүнээс харьцангуй өөр болсноос гадна “Siri”-ийн дуут командаар ажиллах боломжтой түүнчлэн дэлгэцгүй гэдгээрээ онцлог болж байна. Гэхдээ зах зээл дэх бусад бүтээгдэхүүнээс хоёр дахин үнэтэй буюу 349 ам.доллараар худалдаан гаргахаар болжээ. “Apple”-ийн Гүйцэтгэх захирал Тим Кук хэлэхдээ “Зах зээлд байгаа бусад төхөөрөмжөөс өндөр үнэтэй байгаа ч шинэ төхөөрөмж дуугаралтын цоо шинэ, бодит мэт мэдрэмжийг төрүүлэхүйц болсон нь зах зээлд өрсөлдөх боломжийг олгоно” гэсэн байна.

Түүнчлэн “Apple”-ийн бусад төхөөрөмжүүд болон “iTunes”, “Apple Music” зэрэгтэй гайхалтай уялдан ажиллах болно гэж онцолжээ. Тус компани "Homepod"-ийг танилцуулсан нь 2015 онд “Apple Watch”-ийг танилцуулснаас хойших анхны бие даасан шинэ төхөөрөмж болж байгаа юм. Харин одоогоор ухаалаг өсгөгчийн зах зээлийн 88 хувийг “Amazon”-ийн “Echo” брэнд эзэлж зах зээлд тэргүүлж байгаа бол 10 хувийг “Google”-ийн төхөөрөмж бүрдүүлж байна. Өнгөрсөн оны IV улирлын байдлаар энэ төрлийн төхөөрөмж зах зээлд 4.2 сая ширхэг борлуулагджээ. Судалгаагаар ухаалаг гэр ахуйн төхөөрөмжийн зах зээл энэ онд 90 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44028
0 эможи
keyboard_arrow_up