Mercedes-Benz: АНУ-д дизель хөдөлгүүртэй автомашин борлуулахаа хойшлуулав

2017 оны 5 сарын 11

"Mercedes-Benz" компани АНУ-д дизель хөдөлгүүртэй автомашин борлуулахаа хойшлууллаа. Тус улсын зах зээлд энэ төрлийн автомашины эрэлт багасч байгаатай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. "Mercedes-Benz" компани нь "C-Class" седан, "GLE Suv" болон бусад автомашиныхаа дизель хөдөлгүүр бүхий 2017 оны шинэ загваруудыг АНУ-ын зах зээлд борлуулах зорилт тавиад байсан. Харин тус улсын байгаль орчны мэргэжилтнүүднээс зөвшөөрөл авахад харьцангуй хүндрэлтэй болсон учраас холбогдох албаныханд хүсэлт тавихаа түр хойшлуулжээ. Гэхдээ "Mercedes-Benz" АНУ-ын зах зээлд эргээд дизель хөдөлгүүртэй автомашин борлуулж эхлэхийг үгүйсгэсэнгүй. Тус компанийн АНУ-д борлуулсан 100 автомашин тутмын нэг ч хүрэхгүй хувийг дизель хөдөлгүүртэй автомашин эзэлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43409
0 эможи
keyboard_arrow_up