Японд тансаг зэрэглэлийн галт тэрэг явж эхэллээ
2017 оны 5 сарын 10
Тансаг зэрэглэлийн зочид буудал гэмээр Шики-Шима галт тэрэг зорчигчдоо хүлээн авахад бэлэн болжээ. Японд үйлдвэрлэсэн энэ галт тэрэг дотроо 17 өрөөтэй. Хамгийн дээд зэрэглэлийн өрөө нь хоёр ор, зочны өрөө, угаалгын өрөө зэрэг олон тасалгаатай хийгдсэн нь Токиогийн зарим орон сууцаас ч том багтаамжтай гэнэ.
Япон улсын зүүн өмнөд хэсгээр 2-4 өдөр аялах тийзийн хамгийн хямд үнэ нь 500 мянган иен /хоёр хүний люкс өрөө/ аж. Галт тэрэгний тийз их эрэлттэй байгаа бөгөөд 2018 оны гуравдугаар сар хүртэл захиалгаа авч дууссан байна. Зохион байгуулагчид шинэ үйлчилгээгээ олонд таниулахын тулд энэ долоо хоногийн аялалдаа сугалаа зарласан бөгөөд азтанаар тодрох магадлал 76-д нэг юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
43370
0 эможи