Бээжингийн үзэсгэлэнд автомат жолоодлоготой машиныг онцлов

2017 оны 5 сарын 10

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо нээлтээ хийсэн авто машины үзэсгэлэн сүүлийн жилүүдэд олон улсын авто машин үйлдвэрлэгчдийн өрсөлдөх гол талбар болсон автомат жолоодлоготой авто машиныг онцолж байна. Хятадын авто машин үйлдвэрлэгч “Чангань” компани өөрийн зохион бүтээсэн автомат жолоодлого бүхий авто машины шинэ загвараа Бээжингийн үзэсгэлэнд танилцуулжээ.

Уг машиныг үзэж сонирхохоор тус компанийн үнэнч хэрэглэгчид 2000 орчим км замыг туулж, үзэсгэлэнд хүрэлцэн очсон нь орон нутгийн хэвлэлүүдийн анхаарлыг татжээ. Сүүлийн жилүүдэд жолоочийн оролцоогүй автомат жолоодлогын горим бүхий авто машиныг төгөлдөржүүлэх өрсөлдөөн улам бүр эрчимжиж хандлагатай байгаа юм. 2020 он гэхэд энэ төрлийн авто машин хэрэглээнд нэвтрэх боломж байгааг шинжээчид хэлж байгаа. Хятадын компаниуд ч энэ хандлагыг анзаарч, автомат жолоодлоготой авто машин боловсруулахаар ажиллаж эхлээд байна. “Чангань” компанийн танилцуулсан авто машинууд холын замд амжилттай туршигджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43369
0 эможи
keyboard_arrow_up