Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь “Фэйсбүүк” ашиглаж байна
Америкийн “Фэйсбүүк” компанийн хэрэглэгчид хоёр тэрбумд дөхсөнтэй холбоотойгоор энэ оны эхний гурван сарын хугацаанд ашиг орлого нь эрс өсчээ.
2017 оны эхний гурван сарын хугацаанд тус команийн ашиг өнгөрсөн оны мөн үеийнхээс 76 хувиар өсч, 3 тэрбум долларт хүрчээ.
Харин тус компанийн зар сурталчилгаанаас олох ашиг буурах хандлагатай байгаа аж.
Мөн сүүлийн үед үзэн ядсан агуулгатай болон бусдад муу үлгэр дууриал үзүүлэхээр үг хэллэг ба дүрс бичлэг цахим хуудсаар нь цацагдах болсонтой холбоотойгоор тус компани байнгын дарамт шахалтан дор байгаа юм.
Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь сар тутам “Фэйсбүүк”-ийг ашиглаж байна. Шинэ хэрэглэгчдийн ихэнх нь Европ ба Хойд Америкийн улсуудаас бусад улс орны иргэд гэнэ.