"Galaxy S8"-ийн програм хангамжийг шинэчилнэ
2017 оны 4 сарын 25
"Samsung Electronics" компани шинээр гаргасан "Galaxy S8" гар утсандаа програм хангамжийн шинэчлэл хийхээр болжээ. Учир нь урьдчилсан захиалгаар хэрэглэгчдэд очсон гар утсанд дэлгэц болон "Wi Fi" холболттой холбоотой гомдлууд ирсэн байна. Тухайлбал, хэрэглэгчид дэлгэцэн дээр улаан зураас толбо гарсан мөн "Wi Fi" холболт орж гардаг зэрэг гомдлуудыг "Samsung Electronics"-т хүргүүлжээ. "Galaxy S8" ухаалаг гар утсыг "Note 7"-ийн хямралаас "Samsung Electronics"-ийг гаргаж чадах боломж гэж тус компанийн удирдлагууд харж байгаа юм. Энэ утгаараа хэрэглэгчдээс ирсэн гомдлыг шуурхай шийдвэрлэх тал дээр анхааран ажиллаж байгаа ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
42904
0 эможи