Энэ өдөр дэлхийд тэргүүлэгчийг байгуулж чадсан Тоёода Ки-Ичиро мэндэлжээ
Дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгчдийн нэг Тоёота компанийг үүсгэн байгуулагч Тоёода Ки-Ичиро 1894 оны энэ өдөр мэндэлжээ. Ки-Ичиро 1937 онд өөрийн эцгийн "Тоёота индастриз" үйлдвэрийн дэргэд автомашины үйлдвэрлэлээр дагнасан компани байгуулсан нь өнөөгийн үндэстэн дамнасан "Тоёота Мотор Корпораци юм. 1950-иад оны сүүлчээс Тоёота Crown нэртэй автомашин үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд хэзээ нэгэн цагт Тоёота crown-тай болно гэх үг тэдний гол зорилго байв. Эндээс л тус компанийн дэлхийг хэрэх стратегийн бодлого гарч ирсэн ажээ. 2000 оны эхэн үеэс дэлхийд борлуулалтаараа тэргүүлсэн Тоёота-ийн нэр мэдээж үүсгэн байгуулагчаас нь төгс хамааралтай юм.
Тэгвэл Тоёота автомашины түүхэн загваруудыг танилцуулж байна.