“Apple” компани “iPhone“-ийнхоо 10 жилийн ойд зориулан БЭЛЭГ БАРИНА

2017 оны 4 сарын 19

Report.mn

"iPhone" гар утасны 10 жилийн ойг тохиолдуулан “Apple” компани шинэ “iPhone” гар утаснуудаа танилцуулахаар зэхэж байна. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр “Apple” компани ирэх намар “iPhone” загварын гурван шинэ гар утас танилцуулахаар бэлтгэлээ базааж байгаа ажээ.

Үүнээс хоёр нь одоо хэрэглээнд байгаа “iPhone”-уудын сайжруулсан загвар байх бол нэг нь цоо шинэ өнгө төрхтэй, шинэ загварынх байх болно гэдгийг эх сурвалж онцолжээ.

Орлогынхоо хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч технологийн компани “Apple”-ийн орлогын дийлэнхийг буюу гуравны хоёрыг “iPhone” гар утас бүрдүүлдэг ч 2016 онд “iPhone”-ийн борлуулалт буурсан нь гар утасны загвар, өнгө төрх сүүлийн гурван жилд шинэчлэгдээгүйтэй холбоотой гэж зарим шинжээчид тайлбарлаж байна.

Report.mn

Харин үйлдвэрлэдэг гар утасныхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг “Samsung” компани өнгөрсөн онд “Note 7”-той холбоотой асуудалд унасан ч шинээр танилцуулсан “Galaxy S8” гар утас нь зах зээлд багагүй эрэлт үүсгээд байгааг шинжээчид онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42674
0 эможи
keyboard_arrow_up