ЯПОН: 2020 он гэхэд устөрөгчөөр ажилладаг суудлын автомашин 40 мянгад хүрнэ
Японы ерөнхий сайд Шинзо Абэ “Нүүрстөрөгчийг эрчим хүчний эх үүсвэр болгон ашигладгаас татгалзах хэрэгтэй, аажимдаа устөрөгч дээр суурилсан экологийн цэвэр түлшний зай хураагуурт шилжих хэрэгтэй” гэж үзэж байгаа ажээ. Бидний зорилт устөрөгч ашиглахад суурилсан нийгмийг дэлхийд цогцлоон байгуулах явдал. Энэ ондоо багтаан Засгийн газар дээрх чиглэлд хийх ерөнхий суурь стратегийг боловсруулан гаргах болно. Тухайлбал, 2020 он гэхэд Японы автозамаар устөрөгчөөр ажилладаг аккумлятортай суудлын 40 мянга орчим тэрэг, автобус явах аж.
Одоогийн байдлаар Японд устөрөгчөөр ажилладаг авто машиныг “Toyota motors”, “Honda motors” компаниуд үйлвэрлэж эхлээд байгаа аж. Цаашдаа 2020 оны Токиогийн зуны Олимпийн үйлчилгээнд зөвхөн ийм төрлийн автомашинуудыг гаргах гэнэ.