YouTube TV үйлчилгээ эхэллээ

2017 оны 4 сарын 07

Видео контентын хамгийн том сүлжээ болох YouTube сайт өнөөдрөөс эхлэн YouTube TV нэртэй онлайн телевизийн үйлчилгээг эхлүүллээ. Уг үйлчилгээний сарын хураамж нь 35 ам.доллар ба одоогоор зөвхөн АНУ-ын Нью-Йорк, Лос Анжелес, Сан Франциско, Чикаго, Филаделфиа зэрэг том хотуудад нээгдсэн байгаа ба тун удахгүй бүх Америк даяар нээгдэх гэнэ.

Олон сувгуудыг үзэхээс гадна өөрийн хүссэн кино нэвтрүүлэг зэргээ бичлэг хийн хадгалж, хүссэн үедээ ухрааж нөхөж үзэх боломжтой гэдгээрээ онцлог юм байна. Мөн нэг эрхээр хамгийн дээд тал нь зургаан хүн ашиглаж болох аж.

Tv.youtube.com хаягт хандан үйлчилгээг хэрэглэх эрхээ авах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42334
0 эможи
keyboard_arrow_up