Facebook Story-г хэрхэн ашигладаг вэ?

2017 оны 4 сарын 05

Өнгөрсөн долоо хоногт Фэйсбүүкт нэгэн шинэчлэлт хийгдсэн нь Story буюу Түүх байсан. Гар утасны Фэйсбүүк хуудасны дээд хэсэгт таны найзуудын зураг дугуй хүрээгээр хүрээлэгдэн гарч ирнэ. Залуусын дунд ид моданд ороод байгаа өөр нэгэн сошиал хэрэглэгдэхүүн болох Snapchat -ийг төдийлөн хэрэглэдэггүй, мэддэггүй хүмүүст энэхүү фэйсбүүк түүх нь шинэ сонин гэхээсээ илүү хачирхалтай санагдаж хүмүүс өөрсдийн фэйсбүүк хуудаснаа "Энэ юу гараад ирэв ээ" гэх зэргээр бичиж эхэлсэн юм.

Тэгвэл Фэйсбүүк түүхийг сайн ойлгоогүй, мэдэхгүй, хэрэглэж чадахгүй байгаа та бүхэнд туслах үүднээс багахан мэдээллийг хүргэхээр бэлдлээ.

Фэйсбүүк түүх (facebook story) гэж юу вэ?

Story нь таны өмнөх өдрийн оруулсан зураг болон бичлэгийн цуглуулга юм. Таны өөрийн фэйсбүүк хуудаснаа шэйрлэдэг зураг, бичлэгээс тусдаа бөгөөд 24 цаг болоод автоматаар устаж алга болдог. Та юуны түрүүнд нэг зураг юм уу бичлэгээр тухайн өдрийнхөө түүхийг эхлүүлэх юм. Жишээлбэл өглөө гэрээсээ ажил руугаа явж байхдаа бяцхан хөөрхөн гөлөгний зураг аваад Story руугаа оруулна. Дараа нь өөр тааламжтай зүйл тохиолдох бүрд зураг авч оруулсаар орой гэхэд таны түүх олон зураг бичлэгээс бүрдэх нэг урт урсгал болон хувирах болно. Авсан зураг бүр дээрээ тохирсон текст, эможи зэргийг нэмж улам хөгжилтэй болгож бөгөөд дээр хэлсэнчлэн энэхүү зургийн урсгал буюу түүх тань 24 цагийн дараа устаж шинэчлэгдэх юм.

Би яаж Story -гоо бүтээх вэ?

Фэйсбүүкийн зүүн дээд буланд шинээр нэмэгдэн гарч ирсэн аппаратын дүрсэн дээр даран зураг аваад "шидэт дохиур" хэрэглүүрийг ашиглан зурган дээрээ үг, дүрс нэмж болохоос гадна гараараа зурсан ч болно. Зураг авахын тулд доор байрлах том дугуй дүрс дээр нэг удаа дарах бөгөөд хэрэв бичлэг хийх бол дугуйн дээр дарж хуруугаа салгалгүй удаан байлгах юм. Мөн та өмнө авсан зурагнуудаасаа ч нэмж болно. Ингээд та Story -руугаа оруулах зургаа бэлэн болгосон бол баруун доод буланд байгаа том сумыг дарж гарч ирэх цэсээс "Your Story" -г сонгоод илгээх товчийг дарахад л хангалттай.

Ямар зураг хийж болох вэ?

Фэйсбүүк түүх нь өдөрт болж өрнөдөг сонирхолтой боловч та өөрийн фэйсбүүк хуудаснаа тусгайлан оруулахааргүй ойр зуурын жижиг зүйлсийг зураг болон бичлэг болгож оруулах гол зорилготой фэйсбүүкт шинээр нэвтэрсэн юм. Тийм учраас та яг тухайн мөчид танд сонирхолтой эсвэл хөгжилтэй санагдсан ч дараа нь мартагдах, сонирхолгүй болох зүйлсийг оруулахыг зөвлөж байна.

Фэйсбүүк түүх компьютер дээр үзэх боломжгүй гар утасны хэрэглүүр учраас зургаа босоо байрлалаар авч оруулж байхыг танд зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42233
0 эможи
keyboard_arrow_up