Hyundai ус төрөгчийн түлшээр явдаг машин бүтээлээ

2017 оны 4 сарын 05

Цаг уурын дулаарлын эсрэг дэлхийн томоохон брэндүүд санаа зовнин, өөрийн бүтээгдэхүүнээ байгальд ээлтэй, эко технологиор хийхийг зорих болсон билээ.

Тэгвэл авто машин үйлдвэрлэгчдээс Солонгосын “Hyundai Motor” компани дэлхийд анх удаа ус төрөгчийн түлшээр ажилладаг “SUV” загварын шинэ автомашинаа танилцуулах гэж байна. Ирэх оноос худалдаанд гарах тус машины албан ёсны танилцуулга 2018 оны хоёрдугаар сард болох бөгөөд Пёнчаны өвлийн олимптой давхцуулж буйгаараа онцлогтой ажээ.

Энэхүү шинэ загварын автомашин нь нэг удаагийн түлш цэнэглэлтээр 800 гаруй км замыг туулах боломжтой бөгөөд урьдчилсан байдлаар ирэх оны наймдугаар сараас худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Харин ямар үнэ ханшаар зах зээлд нэвтрүүлэхээ албан ёсны танилцуулга хүртэл нууцлахаар шийджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42225
0 эможи
keyboard_arrow_up