Хамгийн ХУРДАН тээврийн онгоц “ХВ-1”

2017 оны 4 сарын 03

Report.mn

“Boom Supersonic” компанийн бүтээж буй “ХВ-1” загварын онгоц нь дэлхий дээрх хамгийн анхны хурдан иргэний агаарын тээврийн хэрэгсэл болох аж.  Одоогоор Лосс Анжелес хотоос Сидней рүү зогсолтгүй нисэх хамгийн хурдан нислэг 15 цаг үргэлжилж байна. Харин “Boom Supersonic” компанийн “ХВ-1” онгоцоор энэ замыг зургаан цаг туулах боломжтой болох гэнэ.

Дэлхий дээрх 500 орчим чиглэлд нисэх уг онгоц агаарт хөөрсөн л бол тухайн өдөртөө амжиж эргэж ирнэ. Boom компани “Virgin Galactic” компанийн “The Spaceship Company” группээс 33 сая ам.долларын санхүүжилт авч тус компанийн цуглуулсан нийт мөнгө  41 сая.амдоллар болсноор онгоцыг барьж дуусгаад, туршилт хийхэд хүрэлцэхүйц хэмжээний мөнгөтэй болжээ.

Report.mn

Онгоцыг бүтээхэд нийтдээ 329 сая ам.доллар зарцуулсан тул Boom компани үнэтэй тасалбараар зардлаа нөхөхөөр төлөвлөж байна. 45 суудалтай энэ онгоцны тасалбарын үнэ 600 орчим ам.доллар байх аж.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42145
0 эможи
keyboard_arrow_up