Таван гар утас тутмын нэг нь хуурамч байдаг

2017 оны 3 сарын 30

Дэлхий дээр таван гар утас тутмын нэг, видео тоглоомын дөрвөн удирдах гар тутмын нэг нь хуурамч байдаг гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) мэдэгджээ. Тус байгууллагын тэмдэглэснээр дэлхийн хуурамч техникийн худалдаа жил бүр өсч, худалдан авагчдад ч, үйлдвэрлэгчдэд ч, төсөвт ч сөргөөр нөлөөлж байна. ЭЗХАХБ мэдээлэл харилцааныы хуурам төхөөрөмжтэй холбоотой баримтаа нийтэлжээ. 2013 оны гаалийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн уг баримтаас харахад дэлхийн гар утасны 6.5 хувийг хуурамч бараа эзэлж байна. Гэтэл бусад зах зээл дээр өнгөрсөн оны байдлаар хуурамч бараа 2.5 орчим хувьтай байгаа юм. ЭЗХАХБ хуурамч гар утасны нийт хэмжээг 143 тэрбум ам.доллараар үнэлжээ. Ингэхдээ хуурамч бүтээгдэхүүний гуравны хоёрыг шуудан, экспресс хүргэлтээр дамжуулдаг болохоор энэ тоог бүрэн гэж хэлэхэд төвөгтэй. Гар утас, тоглоомын удирдлагын гарнаас гадна санах карт, цэнэглэгч зэрэг зүйлсийг хуурамчаар үйлджээ. Тэгвэл худалдаа, нөүтбүүк, компьютер, планшетийг хуурамчаар үйлдвэрлэх нь харьцангуй бага байдаг гэнэ. Гар утас, бусад техник, дагалдах хэрэгслийн хувьд эрэлт өндөр байдаг нь хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн анхаарлыг ихэд татдаг аж. ЭЗХАХБ –ын анхааруулснаар хуурамч техник нь хэрэглэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдал сөрөг нөлөө өндөр байх магадлалтай гэнэ. Тухайлбал, хэрэглэгчийн хувийн мэдээллийг ч үүгээр дамжуулан авах боломжтой. Хуурамч техникээс хар тугалга, кадми зэрэг хортой бодис илрэх ч аюултай. Түүнчлэх цэнэглэгч, зай нь өөрөө тэсэрч, хэрэглээ  тогонд ч цохиулж мэднэ. ЭЗХАХБ-ны баримтад дурдсанаар хуурамч техникийн гол эх сурвалж нь Хятад улс гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42070
0 эможи
keyboard_arrow_up