“Microsoft” корпораци “Teams” үйлчилгээ нэвтрүүлэв

2017 оны 3 сарын 16

“Microsoft” корпораци компаниудын дотоод хэрэгцээнд зориулсан харилцаа холбооны “Teams” үйлчилгээг нэвтрүүлжээ. Энэ нь тус компанийн “Office”, ялангуяа “Outlook” программтай хослон ажиллах аж. “SAR” корпорацитай хамтран нэвтрүүлсэн энэ үйлчилгээ нь “Slack technologies” болон “HipChat”-ийн платформтой өрсөлдөх зориулалттай ажээ.

Нийт 181 зах зээлд нэвтэрсэн  “Microsoft” –ийн “Teams” үйлчилгээг “Expedia”, “Alaska Air” групп зэрэг “Office 365” үйлчилгээний 50 мянга гаруй аж ахуйн нэгж хэрэглэж эхэлсэн талаар тус компаниас мэдээллээ. Аялал, жуулчлалын зуучийн үйлчилгээ үзүүлдэг “Expedia”-ийн мэдээллийн технологийн 300 ажилтан “Teams”-ийг ашигладаг болохыг онцолжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41685
0 эможи
keyboard_arrow_up