Женевийн олон улсын “АВТО ШОУ“-ны үеэр танилцуулсан ШИЛДЭГ ХӨЛГҮҮД

2017 оны 3 сарын 09

87 дахь удаагийн Швейцарын Женев хотод болж байгаа "Авто шоу"-ны үеэр салбартаа тэргүүлэгч үйлдвэрлэгчид шинэ загваруудаа танилцуулна. Энэхүү арга хэмжээ нь Европт болж буй энэ оны хамгийн том, чухал "авто шоу"-ны нэг болж байгаа билээ.

 

 Энэхүү авто шоуны үеэр танилцуулсан хамгийн хүчирхэг "Ferrari", 500 мянган ам.долларын үнэтэй "Mercedes"-ийн спорт тоноглолтой "G-Class 650", "Bentley"-ийн анхны цахилгаан автомашин олны анхаарлыг хамгийн их татаж байна.

Түүнчлэн цахилгаан автомашины үйлдвэрлэлийн технологи, автомат жолоодлоготой автомашин, хурд хүчний гайхамшиг болсон загварууд энэ удаагийн авто шоуны онцлог болж байгаа юм.

Ferrari 812 Superfast

"Ferrari"-ийн зүгээс түүхэн дэх хамгийн хурдан "Ferrari 812 Superfast" загвараа танилцууллаа.

Энэхүү загвар нь 800 морины хүчтэй, 12 цилиндр бүхий хөдөлгүүртэй, 2.9 секундэд 100 км хүртэл хурдлах чадалтай. "Ferrari 812 Superfast"-ийн үнийг Италид 292 мянган еврогоор тогтоосон байна.

Exp 12 Speed 6e

“Bentley Motors” компаний хувьд "Exp 12 Speed 6e" цахилгаан автомашины консепт загвараа танилцуулав....

EXP 12 speed 6e

"EXP 12 speed 6e" загвар нь 2018 онд худалдаанд гарах "Bentayga SUV" загвараас тусдаа гэдгийг тус компани мэдэгджээ.

Мөн 500 мянган ам.долларын үнэтэй, дэлхийн хамгийн үнэтэй, спорт тоноглолтой "Mercedes-Maybach G650" загварт шоунд оролцогчид анхаарлаа хандуулж байна. V12 хөдөлгүүртэй, дээврийн хэсгийг загварын гайхалтай шийдлээр бүтээсэн нь энэхүү загварыг онцлог болгожээ.

Arteon

"Volkswagen" компани "Arteon" хэмээх шинэ загвараа танилцуулсан байна.

"Arteon" нь 78 мянган ам.долларын үнэтэй, тансаг зэрэглэлийн "Phaeton" загварыг орлох юм. “Volkswagen” компани “Arteon”-аа ирэх зургаадугаар сараас ХБНГУ-д нийлүүлж эхэлнэ гэж мэдэгджээ. Харин үнийн талаар мэдээлэл өгөөгүй байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41475
0 эможи
keyboard_arrow_up