“Google” бүрэн автомат удирдлагатай автомашин бүтээжээ

2017 оны 1 сарын 14

-“ВЭЙМО” ТӨСӨЛД НИЙТ 75 МЯНГАН АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛЖЭЭ- 

Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “Гүүгл” компани, “ФИАТ Крайслер моторс” компанитай хамтран “Вэймо” төсөл хэрэгжүүлж, түүний хүрээнд жолоочгүй буюу бүрэн автомат удирдлагатай автомашин зохион бүтээх ажлаа амжилттай дуусгажээ. Тэд энэ сарын сүүлээр энэхүү машиныхаа эхний туршилтуудыг АНУ-ын Калифорниа болон Аризона мужийн автозамд хийхээр төлөвлөж буй юм байна. 

Тус компаниуд “Вэймо” төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд сүүлийн найман жилийн турш тасралтгүй судалгаа, шинжилгээ болон туршилтын ажлууд хийжээ. Төслийн ажилд нийт 75 мянган америк доллар зарцуулсан байна.

Зохион бүтээгчдийн зүгээс туршилт амжилттай болсон тохиолдолд өөрөө жолоодогч энэхүү машинаа бага өртгөөр бүтээж болно гэдгийг мэдэгджээ.  

Энэхүү машиныг зохион бүтээсэн, “Вэймо” төслийн удирдагч Жон Крафик “Оны шилдэг зохион бүтээгч”-ээр шалгарсан байна. Энэ шагнал нь Америкийн томоохон хэвлэл мэдээллийн сувгуудын нэг “Си нет” сайтаас автомашин сонирхогчдод зориулсан “Рөүд” шоуны нэрэмжит таван номинациин нэг аж. Тус шагналыг АНУ-ын Детройд мужид болсон 2017 оны Олон улсын автомашины үзэсгэлэнгийн үеэр гардуулжээ.

Автомашины зах зээлд томоохон нээлт хийсэн хүн л энэ шагналыг хүртэх эрхтэйг албаны хүмүүс тодотгосон аж. Оны шилдэг зохион бүтээгч болсон ноён Жон Крафик “Вэймо төслийн энэ машин нь мэдрэгч болон жолоодлогын удирдлагатай бөгөөд өөрөө программаа автоматаар шинэчилдэг” болохыг онцолжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39952
0 эможи
keyboard_arrow_up