“Microsoft” корпораци “LinkedIn”-ийг худалдан авах зөвшөөрлөө авлаа
“Microsoft” корпораци Европын Холбооноос мэргэжлийн нийгмийн сүлжээ “LinkedIn”-ийг 26.2 тэрбум ам.доллараар худалдан авах зөвшөөрлөө авчээ. Уг зөвшөөрлийг авахын тулд “Microsoft” компани “LinkedIn”-ийг “Windows Office” програм хангамж руугаа нийлүүлж, цагдахгүй гэсэн амлалтыг өгөх шаардлагатай болсон байна. "Хэлцлийг ойрын хэдэн хоногийн дотор эцэслэхээр болсон" гэж “Microsoft” мэдэгдээд "АНУ, Канад, Бразил, Өмнөд Африк болон Европын Холбоо бүгд хэлцлийг зөвшөөрсөн" болохыг мэдэгдлээ.
“Verizon Communications” компани дата төвийн бизнесээ “Equinix”-т худалдана
АНУ-ын үүрэн холбооны хоёр дахь том оператор “Verizon Communications” компани дата төвийн бизнесээ “Equinix”-т 3.6 тэрбум ам.доллараар худалдахаар болжээ. “Verizon Communications” таван жилийн өмнө “Terremark Worldwide” компанийг 1.3 тэрбум ам.доллараар худалдан авч, энэ салбарт орж байсан юм. Хэдий тийм боловч сүүлийн хэлцэл нь “Verizon Communications”-ийг дата төвийн бизнесээс бүр мөсөн гарч байгааг илтгэж байна. Хэлцлийн хүрээнд нийт 15 хотод байрлах 24 үйлчилгээний төвийн эзэмшил шилжинэ. Калифорнид төвтэй “Equinix” компани дэлхийн 43 улсад 175 дата төвтэй юм.
“Alaska Air” групп “Virgin America”-ийг худалдан авах асуудлаар монополийн эсрэг шалгалтад тэнцэв
“Alaska Air” групп “Virgin America” авиа компанийг худалдан авах асуудлаар монополийн эсрэг шалгалтад тэнцэж, АНУ-ын Засгийн газраас зөвшөөрлөө авчээ. Нислэгийн салбарт компаниуд нэгдэн нийлэх ажиллагаа эрчимжээд байгаа бөгөөд худалдан авах зөвшөөрөл авахын тулд “Alaska Air” маркетингийн ажиллагааны хүрээгээ хумих үүрэг хүлээсэн юм. Энэ хүрээнд “American Airlines” авиа компанийн тийзийг өөрийн агентуудаараа борлуулахаа зогсоож байгаа аж. Ингэснээр “Alaska Air”-аар дамжин “American Airlines”-аар зорчигчдын тоо 50 хувиар буурах юм байна.