“Nokia” ухаалаг утасны зах зээлд эргэн ирнэ
Удаан хугацаанд гар утасны заах зээлд ноёрхож байсан ч ухаалаг утасны шинэ эринд дарагдан, зах зээлээ алдаж буй “Нокиа” брэнд ирэх онд ухаалаг утас үйлдвэрлэлээр “эргэн ирэхээ” мэдэгдлээ. Андройд үйлдлийн системтэй шинэ ухаалаг утас ирэх оны хагаст зах зээлд худалдаалагдаж эхлэхээр болжээ.
“Нокиа” брэнд хоёр жилийн өмнө гар утасны хэлтсээ “Microsoft” компанид 7.2 тэрбум ам.доллараар худалдаж, “Нокиа” 2016 оны сүүл хүртэл өөрийн нэрийн дор гар утас үйлдвэрлэхгүй байх хэлцэлд хүрээд байсан юм. Гэсэн ч “Microsoft” компани Нокиа брэндийг 46 хувиар алдагдалтай ажиллаж эхэлснээс хойш “HDM Global”, “Foxconn”-д 350 сая ам.доллараар худалдаж, өдгөө “HDM Global”-д бүх эрх мэдэл очоод байгаа билээ.
Компанийн зүгээс “Нокиа” брэндийн шинээр гаргах гар утас, таблетын дараагийн гурван жилийн хөгжүүлэлтэд зориулж 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээ мэдэгдсэн байна. Одоогоор бүтээгдэхүүний албан ёсны эрхийг авахаар ажиллаж байгаа аж.
“HDM Global”-ийн гүйцэтгэх захирал Арто Нюммела “Нокиа” брэнд энгийн, хялбар, найдвартай бөгөөд чанартай хэрэглээгээрээ алдартай. Ухаалаг утасны зах зээлд эргэн ирж, амжилттай ажиллахад итгэл дүүрэн байна” хэмээн ярьжээ.