Galaxy S8 утас Siri шиг туслахтай болно

2016 оны 11 сарын 07

Samsung компани өнгөрсөн сард хиймэл оюун ухаант дижитал туслах хөгжүүлж буй ViV компанийг нэгтгэсэн гэдгээ зарласан. Тэгвэл ирэх оны жишиг утас болох Galaxy S8 утас энэ туслахыг өөртөө агуулах аж.
 
Гэхдээ дижитал туслах яг ямар давуу талтай байхыг компани дэлгэрэнгүй тайлбарласангүй. Үндсэндээ Viv туслах Apple, Google-ийн хөгжүүлсэн дижитал туслахуудтай ижил үүрэгтэй, гэхдээ өнөөдөр зах зээл дээр байгаа ямар ч хиймэл оюун ухаанд суурилсан системээс илүү ухаантай гэжээ.
 
Galaxy Note 7 утасны асуудлаас улбаатайгаар компани Galaxy S8 утасны хөгжүүлэлтээ түр хойшлуулах болж, хиймэл оюун ухаант туслахыг уламжлал ёсоор гар утастай зэрэг танилцуулахгүй байж магадгүй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37839
0 эможи
keyboard_arrow_up