“Google” жолоогүй машинтай болно

2014 оны 5 сарын 30

Салбартаа тэргүүлэгч АНУ-ын "Google" компани жолооч, залуур шаардлагагүй автомат удирдлагатай машины загварыг нь олон нийтэд дэлгэн харуулжээ. Зөвхөн асаах болон унтраах товчлууртай бөгөөд хурдасгуур, тоормоз ч байхгүй гэнэ.

Жолоо байхгүй болохоор хурдасгуур ч, тоормоз ч хэрэглэгдэхгүй байхаар төлөвлөж байгаа юм байна. Уг машин хоёр зорчигчийн суудалтай бөгөөд хурдны дээд хязгаар нь 40 км/ц. Загварын машин нь зайгаар ажиллана гэнэ. Зорчигчдын хувьд ая тухтай, хувийн эд зүйлээ тавих тодорхой хэмжээний зайтай, мөн замыг харуулах дэлгэцтэй аж. Тус компаний дамжуулж байгаагаар хамгийн онцлог чанар нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан явдал гэнэ.

Мэдрэгчтэй учир мөргөлдөх, ямар нэгэн зүйл шүргэх вий гэж санаа зоволтг үй бөгөөд зорчигчоо хамгаалах, автоматаар зайлах зэрэг чадвартай. Ялангуяа уулзвартай, түгжрэл ихтэй зам дээр нэлээд ашигтай. 100 гаруй загвар гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ жилийн зун гэхэд тус компани гарын авлага зэргийг гаргаж анхны загвар дээрээ туршилт хийх юм байна. Улмаар амжилттай болвол бага хэмжээний туршилтын хөтөлб өрийг калифорни мужид 2-3 жилийн дотор хэрэгжүүлэх ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3767
0 эможи
keyboard_arrow_up